Wednesday, April 25, 2012
Миний бага насны дурсамжаа гэж.
Хүн бүрийн бага нас янз бүрийн дурсамжаар дүүрэн байдаг. Миний хувьд айлын хамгийн бага хүүхэд болхоор ер нь л их эрх өсчээ. Бодоод байхад ах эгч маань бүх л зүйлийг хийж би болхоор бүх юм нь л бэлэн сайхан амьтан байжээ. Гэхдээ жоохон томроод ирсэн чинь ах эгч маань оюутан болоод л хамаг ажил над дээр ирдэг юм даа. Би багадаа их галзуу хүүхэд байж билээ. Ёстой нэг нүүрэмгий. Цэцэрлэгийн дүү бүжгийн тэмцээнд байнга л оролцож явна. Аав ээж маань энэ авъяасыг маань жоохон дэмжээд өгсөн бол би урлагийн хүн болох байлаа гэж. Даанч аав ээж маань урлагийн хүн болохыг маань туйлаас эсэргүүцсэн дээ хөөрхий. За тэгээл дунд сургуульд орох үедээ өнөөх галзуу охин чинь туйлын даруухан охин болон хувирдаг юм байна. Ёстой хичээлээс өөр юм хийдгүй банди нарын өөдөөс эгцэлж ч хархаас ичдэг ичимхий нэгэн боллоо. Яагаад тэр үед тэгэж хувирсныг би бүр бодоод бодоод олдгүйн. 10 төгстлөө банди нараас захиа авч үзээгүй бүх хичээлдээ 100 авдаг улаан онц сурагч боллоо доо хөөрхий. Гэтэл одоо бодоод байхнээ би нийгмээс их тасарч найз нөхдийн хүрээ гэдэг юм надад дутагдаж байсныг оюутан болоод л ухаарсан даа. Найз нөхөд гэдэг хамгаас чухал зүйл байдаг юм байна. 100 төгрөгтэй явснаас 100 нөхөдтэй яваа гэж туйлын үнэн үг шүү. Ялангуяа Монголд найзын хүрээ бол туйлын чухал. Муухан хамаатнаас сайн найдзууд илүү байдаг гэдэг үг жинхэнэ утгаараа байгаа газар шүү. Ингэхэд бага насны дурсамж маань гэнэт найзын сэдэв болоод орхив. За яадгийн анхны бичлэг нэг иймэрхүү л боллоо гэж.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment